Гранат дэлбэрэх үед ангийн захирагч нь согтуу байжээ

Төв аймгийн Алтанбулаг дахь Зэвсэгт хүчний Тавантолгой дахь сургалтын баазад өнгөрсөн долоо хоногт гар бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч амиа алдаж, найман алба хаагч шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл энэ хэргийг цагдаагийн байгууллага Батлан хамгаалах яамнаас ажлын хэсэг гаран шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтад зарим зүйл тодорхой болоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал тухайн үед хээрийн бэлтгэл сургуулилалт хийж, гар бөмбөгийг хэрхэн ашиглах талаар алба хаагчдад хичээл зааж байх үед ангийн захирагч Л.Өлзийбаяр согтуу байсан нь ЗХЖШ, цагдаагийнхны ажлын хэсгийнхэн шалгалтаар тогтоогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ