ЕБС-ийн улсын шалгалтын хуваарийг гаргажээ

shalgaltУлсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн төгсөгчдөөс авах юм. Түүнчлэн улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн сурагчдын чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх, сурагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой аж. Энэ жил улсын шалгалтын дээрх өдрүүдийн хуваарийн дагуу авахаар болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ