ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийт найман асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх, эргүүлэн авах ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм.

Мөн хурлаар ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталсан байна. Журамд ТҮЦ байршуулах газар, ТҮЦ-ийн хэмжээ, тохижилт болон цагийн хуваарийг зааж өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ