Сэрэмжлүүлэг: Согтуу үедээ шон мөргөж хүчдэлд цохиулжээ

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шонгийн шитруу орж цахилгаанд цохиулж түлэгдсэн золгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, БЗД-14 хороо “Консулын ... тоот хашааны гадна цахилгаанд цохиулсан хүн түргэн тусламж /103/-аар ГССҮТөвийн Түлэнхийн тасагт хүргэгдэн ирж хэвтлээ” гэсэн шалгахад, Чингэлтэй дүүргийн 19 хороонд оршин суух 22 настай эрэгтэй С нь согтуурсан үедээ дээрх хашааны зүүн урд байрлах өндөр хүчдэлийн цахилгааны шитруу орж хүчдэлд цохиулснаас болж хоёр гарын сарвуу гүн түлэгдсэн оноштойгоор эмчлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ