Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

zamУлаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замаар хүнд даацын машин механизм олноороо дамжин өнгөрч буйгаас тус замын эвдрэл 431-373 км хооронд улам нэмэгдэж, нийт 48 цэгт эвдрэл үүсчээ. Тиймээс "Өвөрхангай АЗЗА" ТӨХК-иас тус замаар зорчиж буй жолооч нарыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар "Өвөрхангай АЗЗА" ТӨХК-ийн замчид Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 431-373 дэх км-т замын явах ангид овойлт суулт өгч эвдэрсэн хэсгийг ухаж, суурийг солин, 20 тонны индүүгээр нягтруулан, зорчих хэсгийг аюулгүй болгон ажиллаж буй юм байна.

zam

zam

СЭТГЭГДЭЛ БИЧИХ