Өнөөдөр болох үйл явдлын тойм


09.00 цагт Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний нээлт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх /Барилгачдын талбайн баруун талд/-ийн байранд болно. Энэхүү тэмцээн нь оюутнуудыг бодит хэрэг маргаан дээр ажиллуулж, шүүхэд нэрэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцох зэргээр мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадвар олдог.
09.00 цагт МҮХАҮТ-д "Эдийн засагт залуучуудын оролцоо" бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно.Чуулганаар бизнес эрхлэгч залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх гарцыг хэлэлцэнэ.
09.00 цагт Шангрилад “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал эхэлнэ. МҮХАҮТ-ын даргын нээлтийн үгээр эхлэх өнөөдрийн үзэсгэлэн, хурал уул уурхайн салбар хуралдаанаар үргэлжилнэ.Уул уурхайн салбар хуралдаанд QMC группийн ерөнхий захирал М.Дагва "Алтны салбарын ирээдүй, амжилт" гэсэн сэдвээр илтгэл тавина. "Steinert Australia" компанийн гүйцэтгэх захирал Ёохан ван Зил "Мэдрэгч технологийг ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх нь" сэдвээр илтгэл тавина.
11.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганыг угтсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа болно.
12.00 цагт Монголын үндэсний музейд Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ