Бага насны хүүхдийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ

Өчигдөр буюу 4-р сарын 19-ны өдөр замын цагдаагийн албанаас хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг саатуулжээ. Мөн, Сүхбаатар дүүгийн нутаг Дарь эхийн зам, 58-р сургуулийн хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь 10 настай Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг Хэрэг бүртгэх тасагт шалгаж байна.
Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтсэл авсан байдлаас үзэхэд толгой, цээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлж байна. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байна. Иймээс жолооч та зөвхөн өөрөө биш тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бүх зорчигчид хамгаалах бүсийг хэрэглүүлж хэвшхийг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ