Парисын халдлагыг зохион байгуулсанаа “ИУ” бүлэглэл хүлээжээ

Олон улсын террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэл Парист цагдаад халдах ажиллагааг зохион байгуулсан гэдгээ хүлээжээ.Хэт даврагч этгээдүүдтэй холбоо бүхий эх сурвалжийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

ИУ бүлэглэлийн “цэргүүдийн” нэг уг халдлагыг үйлдсэн бөгөөд тэр Бельгийн харъяат Абу Юсиф гэгч юм гэж мэдээнд дурджээ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд телевизээр үг хэлэхдээ, аюулгүй байдал, батлан хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн зөвлөлбаасан гарагт яаралтай хуралдана гэж мэдэгдсэн байна. Уг халдлага нь терроризмтэй холбоотойг бүхий лшинж тэмдэгээр харуулж байна гэж тэр хэлжээ.

Аюулгүй байдлыг хангах хүчнийхэн ерөнхийлөгчийн ирэх сонгуулийн үеэрсонор сэрэмжтэй ажиллах болно гэжамласан байна. Сонгуулийн эхний шат ирэх ням гарагт болох юм.

Францын ерөнхийлөгчид нэр дэвшигч Франсуа Фийон халдлага болсны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг зогсоохыг уриалжээ. “Би өөрөө баасан гарагт Альпийн нурууны бүс нутагт явуулахаар товлосон сонгуулийн өмнөх арга хэмжээг цуцласан” гэж тэр хэлсан байна.

Пүрэв гарагийн орой бас цагдаа нарлуу буудсан хэрэг гарчээ.Албаны машины хажууд иржзогссонмашинаас нэг эрэгтэй гарч ирээд, буудсан байна. Цагдаагийн нэг ажилтан газар дээрээ алагдаж, хоёр цагдаа хүндээр шархаджээ. Гэмт этгээдийг устгаж, харин түүний хамсаатан байж болох нэг этгээд зугатаж амжсан байна.

Парис хотод тусгай ажиллагаа явуулж,гэмт хоёр дахь гэмт этгээдийг эрж хайж байна. Түүнийг баривчлах зөвшөөрөл авчээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тэр Бельги улсаас Парис хотод ирсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ