Лениний шарилыг удахгүй шилжүүлж магадгүй нь


Владимир Лениний шарилыг шилжүүлэн нутаглуулах хууль зүйн үндэслэлийг заасан хуулийн төслийг улсын думд нэгэнт өргөн барьжээ. Депутатуудын хэлснээр,большевикуудын жолоодогчийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 22-нд болохтой холбогдуулан уг хуулийн төслийг оруулсан байна.
“Хуульд оруулах засварын дагуу, бид байгууллагын дундын комисс байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөдуг комисс түүхэн хувь хүмүүсийн шарилыг шилжүүлэн нутаглуулах асуудлыг эрхлэнэ. Энэ нь тухайлбал, большевикуудын удирдагч Владимар Ленинийг хэлж байгаа бөгөөдтүүний шарилыг шилжүүлэх хууль зүйн үндэслэл одоо байхгүй байгаа юм.Өргөн барьсан хуулийн төсөл нь хууль зүйн цоорхойг арилгаж, эцсийн бүлэгт Лениний шарилыг хэрхэх асуудалд цэг тавих ёстой. Оросын иргэдийн олонхи нь ийм шийдвэрийг дэмжинэ” гэж депутат Владимир Сысоев уг санаачлагыг тайларлажээ.
Түрүүнд нь олон нийтийн санаа бодлыг судлах “Левада-Төв” санал асуулга явуулж, энэ үеэр түүнд хамрагдагсдын талаас илүү нь Лениний шарилыг шилжүүлэн нутаглуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Сүм хийдийнхний дунд энэ асуудлын талаар нэгдмэл санаа бодол байхгүй байгаа ажээ.Владимир Лениний шарилыг шилжүүлэн нутаглуулах асуудлын талаар “нийгмийн зөвшилцлийг” хүлэээх хэрэгтэй гэж Орсын үнэн алдартны шашны сүм хийдийн удирдлагын зарим хүн мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ