Хамтран амьдрагчаа зээ дүүгийнх нь хамт хөнөөсөн ӨМӨЗО-ны иргэнийг шүүж байна

Өнгөрөгч оны 12-р сарын 31-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд түр оршин суух ӨМӨЗО-ны иргэн Өргөнтал гэгч хамтран амьдрагч эмэгтэйгээ зээ дүүгийнх нь хамт зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд өнөөдөр уг хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт эхэллээ.

Сэжигтэн Өргөнтал нь 1971 онд ӨМӨЗО-ы дээр дурдсан хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91.2.2 танхайн сэдэлтээр, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.12 онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийгхороосон гэх зүйл ангиар шүүж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ