Хүний Эрхийн Үндэсний Комиссынхон амьд байна уу?

Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж байх. Энэхүү тунхаглал өдгөө ч ирээдүйд ч үнэ цэнтэй хэвээр байх биз. Харин түүнийг мөрдүүлэх, нийгэмд түгээх, сахин биелүүлэх үүргийг улс орон бүхэн янз бүрээр биелүүлж ирсэн.

Манай улсын хувьд уг тунхаглалыг сахин биелүүлэх, хүний эрхийг хангах үйл хэргийг тусгайлан ажил хэрэг болгох үүднээс Хүний Эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан байдаг.

Хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдсөн олон үйл явдал болж, хүний эрхийн асуудал хөндөгдсөөр байгаа ч сүүлийн үед тус байгууллагын зүгээс мэдэгдэл гаргаж, нийгэмд нөлөөлөхүйц далайцтай үйл ажиллагаа явуулсангүй.

Морь унаа ч хүүхдийн эрхийн асуудлаарсэдэв гаргаж хөндсөн ч эрх мэдэлтэнүүд түүнийг нь “нохой хуцсан”-ы чинээ санасангүй. Нэгэнт асуудлаа тавьсан, хөндсөн бол шийддэг, зөрчсөнд нь хариуцлага тооцдог, иргэдээ уриалж чаддаг хүний эрхийн байгууллага нийгэмд дутагдсаар байна.

Хүүхдийн мөнгө олголтын асуудал ч үнэндээ хүүхдийн эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчсөн, хөрөнгө чинээ, угсаа гарвал, яс үндсээр ялгаварлан гадуурхсан Хүний эрхийн тунхаглал, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа ч ХЭҮК гэх байгууллага чихэн дүлий, нүдэн балай суусаар байна.

Монгол хүний эрх зөрчигдөхөд дуугардаггүй тус байгууллага жилд нэг удаа УИХ-д хүний эрхийн төлөв байдлын тайланг өргөн барьдаг учиртай. Харин хойтон жил тус тайлангаас нь хэд нь хэрэгжиж, хэд нь хэрэгжээгүйг иргэдэд тайлагнаж байсан удаагүй. Уг нь хүний эрх гэдэг УИХ-д тайлагнаад өнгөрөх жижиг асуудал бус нийт иргэдийн эрхийг хамгаалах хамгийн том, хүчирхэг далайцтай үйл ажиллагаа байх ёстой. ХЭҮК нь УИХ-ын даргад бус жил бүхэн ард түмэндээ хүний эрхийн тухайн жилийн төлөв байдлыг илтгэн тайлагнадаг байх учиртай. ХЭҮК-ийг монгол хүний, иргэний эрхийг хамгаалах байгуулсан болохоос улс төрчдийн аясыг хараад дуугүй сууж бай гэж байгуулаагүй. Хүний эрх, тэр ч бүү хэл хүүхдүүдийн эрх ашиг тогтмол шахуу зөрчигдсөөр байхад Хүний эрхийн үндэсний комиссынхонамьд байгааюу гэж асуумаар санагдлаа

Д.Гал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ