Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 26-наас зогсооно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Энэ тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүтушаал гаргажээ. Тушаал ёсоор энэ сарын 26-ны 18.00 цагаас эхлэн зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ