Олон нийтийн цагдаа замын хөдөлгөөнд хяналт тавьж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн 52 ажилтан ажиллаж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУЦЛАГА-2017” аяныг зохион байгуулж байгаа юм.
Уг аяныг энэ оныг дуустал хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулан явуулах бөгөөд зургадугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эрчимжүүлэн ажиллах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ