Лениний одонгийн тухай сонирхолтой баримтууд

Ажилчин, тариачны улаан армийн удирдах ерөнхий газрын дарга Н.В.Левичев дэлхийн пролетари нарын жолоодогчийн дурсгалд зориуланийм одон бий болгох саналыг 1926 онд тавьжээ. Улаан тугийн 4 одон авсан байлдааны баатруудад Лениний одон гардуулж байхаар анх төлөвлөж байсан байна.Харин одонг“Ильичийн одон” гэж нэрлэхёстой байж. Гэвч энэ санаа дэмжлэг олоогүй бөгөөдтэр үед Иргэний дайн хэдийнээ дуусаадбайсан учир, тус орны энэ дээд шагналыг цэргийнхэн төдийгүй, энгийнхүмүүс авах ёстой болжээ.
Лениний одонг дөрвөн жилийн дараабуюу 1930 оны дөрөвдүгээр сарын 6-нд баталсан байна. Санал болгосон өч төчнөөн загвараас зураач И.И.Дубасовын загварыг хамгийн шилдэгт тооцсон бөгөөдтэрээр Лениний хөргийг буудайн түрүүгээр хүрээлүүлжээ.
Шагналыг бараг батлагдмагц ЗСБНХУ-ын комсомолын хэд хэдэн байгууллага тэгэхэд 5 жилийн ойгоо тэмдэглэсэн “Комсомольская правда” сонинд 1 номерын одонг гардуулах санаачлага гаргасан байна. Зөвлөлтийн залуучуудын саналыг ёсоор болгож, тавдугаар сарын 23-нд сонин энэ дээд шагналыг хүртжээ.
Зөвлөлтийн олон жанжин болон төрийн томхон зүтгэлтэн Лениний одонгоор хэд хэдэн удаа шагнадсан байна. Н.С.Патоличев (зөвлөлтийн төр, намын зүтгэлтэн) болон Д.Ф.Устинов (зөвлөлтийн жанжин, төрийн зүтгэлтэн) нар хамгийн олон буюу 11 удаа шагнаджээ.ЗСБНХУ оршин тогтносон он жилүүдэд нийтдээ уг одонгоор 430 мянган удаашагнасан байна. Бүр 1931 оны хоёрдугаар сарын 8-нд гадаадын анхны хүн Лениний одонгоор шагнагджээ.Зөвлөлтийннүүрсний аж үйлдвэрт ажиллаж байсан Германы инженер Иоганн Георг Либхард анхны шагналтан болсон байна.
Тажикистаны пионер охин Мамлакат Нахаганова 1935 онд хөвөн хураалтын ажилд онцгой амжилт гаргажээ. 11 настай сурагч охин өдөрт 13 кг хөвөн хураахын оронд 80 кг хөвөн хурааж байжээ. Тийнхүү Мамлакат хамгийн залуу Лениний одон тэмдэгт болсон байна. 100 насныхаа ойг тэмдэглэснээс хойш 7 хоногийн дараа 1979 онд Лениний одонгоор шагнагдсан хөгжмийн зохиолч С.Ф.Людкевич хамгийн настай нь болжээ.
1933 оны нэгдүгээр сарын зөвлөлтийн “Осоавиахим-1” аэростат Мордовын нутагт сүйрчээ.Багийн гишүүн П.Федосеенко, А.Васенко, И.Усыскин нарыг Лениний одонгоор анх удаа нэхэн шагнасан байна. Зөвлөлтийн бүх 15 бүгд найрамдах улс, түүнчилэн 100 гаруй муж Лениний одонгоор шагнагджээ.
ЗСБНХУ тарж бутарснаар Лениний одонгоор шагнахаа больсон байна.Новосибирскмужийн тоосгоны заводын захирал Я.Я.Муль 1991 оны арванхоёр дугаар сарын 21-ндхамгийн сүүлчийн одонг авчээ. Лениний нэртэй одонгийн тухай материалын төгсгөлдИльич өөрөө ямар одонгоор шагнагдаж байсныг мэдэхэд сонирхолтой байх болов уу.Тэр Бүгд Найрамдах Хорезм Ард Улсын ганцхан одонтой байсан бөгөөд Ленин түүнийг 1922 онд авчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ