БНАСАУ дахин цөмийн туршилт хийхээр зэхэж эхлэжээ

БНАСАУ-ын Пунгеригийн туршилтын талбайд цөмийн туршилт хийхээр бэлтгэж эхэлснийг Вашингтоны Жонс Хопкинсын их сургуулийн харъяа Олон улсын ирээдүйтэй судалгааны сургуулийн америк-солонгосын институтээс мэдээлсэн байна. Шинжээчид дөрөвдүгээр сарын 19-нд сансрын хиймэл дагуулаас авсан зургийг үндэслэн, Пхеньяны эрх баригчид цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгаа нь илт байна гэжээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, эрх баригчдаас тушаал ирсний дарааПунгеригийн туршилтын талбайд цөмийн зургаа дахь туршилтыг хэзээ ч хийж болох юм гэдгийг хиймэл дагуулаас авсан зураг харуулж байна.Цөмийн туршилтад бэлтгэх ажлыг түр зогсоогоод байна гэж шинжээчид түрүүнд нь мэдэгдэж байсныг хэвлэлд дурджээ.

Туршилтын талбайн гурван газарт саяхан волейболынтэмцээн болсон байна.Тодруулвал объектын төв командлалын байрны дэргэд волейболын тор татсан байжээ. Энэ удаа “волейбол тоглож байгаа нь ажиглагдахгүй байна” гэж шинжээчидхэлсэн байна. Одоогийн байдлаар Умард Солонгост цөмийн таван туршилт хийгээд байгаа билээ. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтус улсын эсрэг олон хориг арга хэмжээ авсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ