Хийжүүлсэн ундаа тогтмол хэрэглэхийн гол аюул

Чихэрлэг ундаа (жишээлвэл хийжүүлсэн ундаа) тогтмол хэрэглэх нь тархины хэмжээг багасгаж, ой санамжийг ( ялангуяа үнэрлэх мэдрэмжийг)муутгадгийг америкийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны дүн “Alzheimer’s & Dementia” болон“Stroke” сэтгүүлд нийтлэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

“Их хэмжээний амтлаг ундаа уух, тархи хатингарших, түүний дотор тархины доод хэсгүүдийн хэмжээ багасах, ой санамж муудах нь хоорондоо холбоотойг бид илрүүлсэн юм. Дээр нь тархины судсууд бөглөрч, цус харвах эрсдэл, түүнчилэн нас яваад ирэхлээрухаан санаа муудах эрсдэл гурав дахин нэмэгдэж байлаа” гэж Бостоны их сургуулийн шинжээчМэттью Пейз мэдэгджээ.

Эрүүл мэндэд чихэрлэг ундааны үзүүлдэг нөлөөг сүүлийн жилүүдэд эрдэмтэд болон хоолны мэргэжилтнүүд шүүн хэлэлцэж байгаа ажээ.Чихрийн шижин болонхийжүүлсэн ундаа хэрэглэсний бусад үр дагавар нь жилд барагцаалвал 184 мянган хүний аминд хүрч, тэдний ихээхэн хэсэг нь АНУ, Мексик болон Латин Америкийн орнуудынх байгаагБостоны Тафтсын их сургуулийн шинжээчид саяхан илрүүлсэн байна.

Чихэрлэг ундаанууд бодисын солилцоонд төдийгүй, ой ухаанд сөргөөр нөлөөлдөг гэж Пейз болон түүний мэргэжил нэгтнүүд хэлжээ.

Өдөрт нэг-хоёр порциосахиу хийжүүлсэн ундаа, шүүс болон чихэрлэг ундаауух нь нас дээр гарахад тархи хатингаршиж, ухаан муудаж, түүнчилэн цус харвах эрсдэлийг ихэсгэдэг байна.

Ийм хүмүүсийн тархины хэмжээ дунджаарнэг хувиар, үнэрлэх тархи, ой санамжийн төвийн хэмжээ хоёр хувиар бага болсон байна. Хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уудаг хүмүүс тэдэнд эрдэмтдийн ярьж өгсөн үйл явдлыг ийм ундаа уудаггүй хүмүүсийг бодвол6 %-иар бага санаж, харин туршилтын дараа өдөр бүр ч муу санаж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ