Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа үргэлжилж байна

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан өнөөдөр өглөө 06:00 цагаас 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийж эхлээд байна.

Хагалгааны үйл явцтай танилцахаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар УНТЭ-т ажиллалаа. Элэг шилжүүлэн суулгах энэ удаагийн мэс засалд 7 настай охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгаж байгаа бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНСУ-ын Асан Анагаах ухааны төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан 68 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн баг ажиллаж байна.

Хагалгаа эхлээд 8 цаг өнгөрч байгаа бөгөөд амжилттай үргэлжилж байгаа гэдгийг багийн ахлагч хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ