Өнөөдөр Францад ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна


Өнөөдөр – дөрөвдүгээр сарын 23, Францулсын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр. Орон нутгийн цагаар 07 цагтсонгуулийн хэсгүүд нээгдэнэ.
11 хүн ерөнхийлөгчид нэр дэвшсэн бөгөөд гэхдээ жагсаалтад орсон тэднээс дөрөв нь буюу Эммануэль Макрон, Марин Ле Пен, Франсуа Фийон, Жан-Люк Меланшон нар лгол өрсөлдөгч болж байна.Прогноз тодорхой бус байгаа бөгөөд зөрүү нь ердөө нэг-хоёр хувь л байгаа юм.Үүний дээр францчуудын гуравны нэг нь сонгуулиар хэний төлөө санал өгөхөө шийдээгүй байгааг хэвлэлд тэмдэглэж байна.
Өмнөх өдөр Францад сонгуулийн сурталчилгаа зогссон юм. Гэвчнам гүмхэн өдөр байсангүй. Тухайлбал, цагдаа нар Парист жагсагчдыг хөөн тараахаар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.Үйлдвэрчний эвлэл болон олон нийтийн байгууллагуудын бараг 2 мянган хүн нийгмийн асуудалд нэр дэвшигсдийн анхаарлыг хандуулахын тулд хотын төвд жагссан байна. Бас Парисын галт тэрэгний хойд буудалд нэг этгээд цагдаа нар руу хутга барин дайрах гэжээ. Саяхан Елисейн гудамжинд террорын ажиллагаа үйлдсэнтэй холбогдуулан иймэрхүү хэрэг явдалд онцгой анхаарал хандуулж байгаа ажээ.
Санал хураалт орон нутгийн цагаар20:00 цагт дуусна.Үүнээс наана сонгуулийн дүнгийн талаар ямарваа таамаглал дэвшүүлэхийг хориглодог байна.
1962 онд генерал Шарль де Голль Францад ерөнхийлөгчийн шууд сонгууль явуулахаар шийдвэрлэсэн юм.Тус орны ерөнхийлөгчийн өргөн бүрэн эрхийг 1958 оны Францын үндсэн хуульд зааж өгсөн бөгөөд энэ нь Тавдугаар бүгд найрамдах улсын эхлэл болсныг хэвлэлд дурдаж байна.
Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд өрсөлдөгч эхний шатанд сонгогчдын талаас илүүгийн саналыг авах ёстой. Эхний шатанд Елисейн ордны эзний хувь заяа шийдэгдэж байсан тохиолдол гарч байгаагүй юм.Өнөөг хүртэл Шарль де Голлийн тогтоосон амжилт хэвээр байгаа бөгөөд 1965 оны сонгуулиар тэр 44,6 хувийн санал авчээ. Тэгэхэд болон дараа дараачийн бүх сонгуульд ялагчийн нэр хоёр дахь шатны сонгуулийн дүнгээр тодорхойлогдож байсан юм.Хууль зааснаар, хоёр дахь шатны сонгууль хоёр долоо хоногийн дагуу буюу тавдугаар сарын 7-нд болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ