Майя нарын тухай гайхалтай баримтууд

Майя болон ацтеки нар Хуучин тивээс энд колоничлогчдыг ирэхээс өмнө Төв Америкийн хоёр аугаа их соёлт үндэстэн байжээ.Майя нарын эзэнт улс үнэн хэрэгтээацтеки нарын улсаас өмнө бий болж, нэлээд хэдэн зуун жилээр илүүоршин тогтносон байна. Сүүлийн хоёр мянга гаруй жилд майячуудхэд хэдэн томхон сэргэлт, уналтад орж байсан бөгөөдтэднээс үлдэж хоцорсон ул мөр бараг байхгүй хэмээн хэлж болно.Гэвч майя нар урьдын адил амьдбайж,Юкатаны хойгт оршин суудаг үндэстэн, ястнуудын зан заншилд ул мөрөө яалт ч үлдээжээ.

Тэдний соёл иргэншил бараг бүрэн устаж үгүй болсон хэдий ч,Мексик, Гватемал улсын хөдөөгийн олон нутагтмайя нарын соёл, хэл атаархамаар үлдсэн байх юм. Тийнхүү чухамхүү энэ нутгийнханөөрсдийн үндэс угсааг үнэхээр сайн уламжлан авч үлдсэн гэлтэй.

Сүүлчийн тоо баримтаас үзвэл,тэр майя нарын удмын долоо сая орчим хүн Юкатаны хойгтодооч аж төрсөөр байгаа ажээ.

Колумбын майя нарүр хүүхдийнхээбиеийн онцлогт ихсанаа тавьж, гадаад төрхийг нь гоё болгохыг ямагтхүсдэг байж.Ээжүүд нь хүүхдийнхээ духанд үрчилээ суулгахгүй гэхдээдуханд нь жижигхэн хавтгай мод барьжбоодог байжээ.Хүүхдээ хяларболгохын тулдтүүний нүдний өмнө ямар нэг эд зүйл өлгөдөг заншилтай байсан гэнэ. Хялар нүд ньсурвалжит гарал үүслийг нотлохбас нэгонцлог шинж байжээ.

Эртний майя нарын анагаах ухаан үнэндээ нэлээд хөгжингүй байсан бололтой.Тэд шархыг хүний үсээр оёж,шүдэнд ломбо тавьж,тэр ч байтугай хиймэл шүд хийж байжээ.

Зарим майя хүн золигт гаргах зан үйлийг одоо болтол хийдэг байна.Гэхдээ тэд одоо мэдээжээр хүн биш, харин тахиагаар л байнгатахил өргөдөг аж.

Майя нар байгалийн цэвэр бүтээгдэхүүнээс гаргаж авсан өвчин намдаах бэлдмэлийг шашины зан зүйлд (сэтгэцэд нөлөөлөх хэрэгсэл болгон) болон анагаах ухаанд (мэдээ алдуулах, нойрсуулах үүднээс)өвчин намдаах бэлдмэлүүд хэрэглэдэг байсан байна.

Саун, халуун усны газар нь майя нарын соёлд чухал үүрэгтэй байжээ. Угаалга хийх нь элдэв муу хорлолоос сэтгэл зүрхээ ариусгахад тусладаг гэдэгт тэд итгэж байжээ.

Зургаастаны байнга хардаг туурь, пирамидуудын зургийг майя нарын хамгийн том хотуудын нэг Чичен-Ицэд авсан болов уу гэж үзпэг байна.Энэ зургийг засгийн газар саяхан хувийн цуглуулагчаас худалдан авчээ.

Майя нар хөгжингүй бичиг үсгийн тогтолцоотой байснаас гадна, үүнийгээ маш иххэрэглэж,хүрч лболох газар, түүний дотор байшин барилгын ханан дээр бичиж үлдээдэг байсан байна. Харамсалтай нь,Шинэ тив дэх испанийн байлдан дагуулалтын үед эдгээр бичээсийн ихээхэн хэсэг устаж үгүй болжээ.

Ацтеки нарын адилаар майя нар төмөр, ган хэзээ ч хэрэглэж байгаагүй аж.Тэд өөрсдийн зэвсгийг галт уулын шил юмуу галт уулын хүдрээр хийдэг байжээ.

Сурвалжит майя нар хавтгай дух, хялар нүднээс гадна,шувууны хушуу хэлбэртэй хамраараа жирийн ардаас ялгарч, харин шүдээ пийсүүгээр гоёдог байсан байна. Дашрамд шүдний тухай дахин дурдахад, сурвалжтан наршүдээ хөрөө шир ирлэж хурцладаг байжээ.

Майя нар 0-ийн (тэгийн) тоогхэрэглэж байсан анхны соёл иргэншлийн төлөөлөгчидбайсан байж магадгүй аж. Сүүлд нь энэтхэгийн математикчид тэгийгматематикийн нэгж болгон анх хэрэглэжээ.

Майя нарын эзэнт улс нурсан шалтгааныг хэн ч яг нарийн мэддэггүй.Эрдэмтэд ган гачиг, бүх нийтийг храмарсан өлсгөлөнгөөс аваад,хүн ам хэт олширсон явдал болон уур амьсгалын өөрчлөлт хүртэл хэд хэдэн хувилбар давшүүлдэг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ