Номын хямдрал өнөөдөр өндөрлөнө

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан өнгөрч баасан гаригаас эхлэн номын дэлгүүрүүд номоо хямдруулан худалдаалж эхэлсэн. Тодруулбал, "Интерном” номын дэлгүүрийн бүх ном өнөөдрийг хүртэл 10-80 хувь хямдарчээ. Хямдралтай үнээр ном худалдан авах сүүлийн өдөр өнөөдөр.

“Интерном” дэлгүүрийн маркетингийн менежер Л.Энхсайхан “Өнгөрөгч баасан гаригаас эхэлж бүх салбараар хямдралтай худалдаа явагдаж байна. Эхний өдөр ачаалал ихтэй байлаа. Амралтын өдрүүдэд бид хямдралаа үргэлжлүүлж байгаа. Улс төр, философи, “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номууд 80 хувь хямдарсан. Мөн хүүхдийн болон уран зохиолын номыг илүү хямдаар авах боломжийг олгож байна. Дэлгэрэнгүй зурагт лавлахууд буюу амьтадын амьдрал, хувцас, хүний бие гэх мэт номууд 50-60 хувь хямдарсан” гэлээ.

Дэлхийн номын өдөрт зориулсан хямдралтай худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгохоор болжээ.

“Интерном” дэлгүүрийн салбарууд нь “Шангри-ла”-ийн 3 давхар, “И Март” дэлгүүрийн 2 давхар, “Somang” плаза, “Peace tower”-т 10.00-20-00 цагийн хооронд ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ