Ц.Мичидмаа охин “Дэлхийн бяцхан мисс” боллоо

Ц.Мичидмаа охин “Дэлхийн бяцхан мисс” боллоо

Гүрж улсын Батути хотноо зохиогдсон дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний 5-7 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцсон Цацралтын Мичидмаа үеийнхээ охидтой гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдөж “Дэлхийн бяцхан мисс” буюу титмийн эзэн боллоо.

Ц.Мичидмаа охин “Дэлхийн бяцхан мисс” боллоо

“Best princess of the world-2017” гоо охин шалгаруулах тэмцээнд 48 бяцхан мисс оролцсон бөгөөд есөн номинацын дагуу өрсөлдсөн юм.

Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Ц.Мичидмаа, Ж.Сувд нар оролцсон юм. Дашрамд дурдахад Ц.Мичидмаа охин жүжиглэх авьяастай бөгөөд “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд” зэрэг УКС-д тоглосон авьяаслаг нэгэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ