"Яг түүн шиг-2" Т.Бархүү хоёр дахь ялалтаа байгууллаа


"Яг түүн шиг-2" Т.Бархүү хоёр дахь ялалтаа байгууллаа “Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Crocus event Hall”-тай хамтран “Яг түүн шиг-2” шоуг үзэгчдэд хүргэж байгаа билээ. Долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдийн цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг-2” шоуны дөрөв дэх дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Энэ дугаарын шилдэг оролцогчоор жүжигчин Т.Бархүү шалгарлаа. Тэрээр анхны дугаарын ялагч болж байсан бөгөөд энэ удаад дахин ялалтаа баталгаажуулан өөрийгөө ямархан дуучин болохоо харууллаа. Түүний энэхүү үзүүлбэрийг гүйэтгэхэд дуучин Г.Ганхүү гитараа авирч өгөн зөвлөгөө өгсөн хэмээх тэрээр ялагчийн тавцан дээрээс баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Оролцогч бүр нь дугаараас дугаар бүрт хурцлагдсаар байгаа "Яг түүн шиг-2" шоу үргэлжилсээр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ