Ган-Од :Миний мэс заслын өмнөх зураг байна ш дээ

“Яг түүн шиг” оролцогчГ.Ганхүү улс төрч, дуучин, аялагч гээд урлаг спорт нийгмийн бүхий л төрөлд “хүчин зүтгэдэг” тал бүрийн авьяастай элдэвтэй нэгэн. Шоуны хоёрдугаар улирлын дугаарт шүүгчийн суудлаас бууж оролцогчийн эгнээнд шилжсэн түүнийг залуустай өрсөлдөөд дэмий гэх хүмүүс цөөнгүйбайлаа. Гэвч өчигдрийн дугаарт Г.Ганхүү шударга загнаж “өөрийн бодлоор” хамгийн шилдэг байсан гэж үзсэн Т.Бархүүд оноогоо өгч түүнийг ялалтын индэрт хүргэсэн юм. Халамцуу дуучныг итгэхийн аргагүй адилхан дуурайсан тэрбээр энэ шоунд байх ёстой хүн гэдгээ өчигдрийн дугаараар тодхон харуулав. Харин шударга эрхмийн оноолт алдарт дуучин асан Эми Уайнхаус байлаа.Гадаад төрхнөөс гадна дуулалт, жүжиглэлтээрээ үзэгчдийг хөгжөөсөн түүнийг цахим сүлжээнд Ганбууштай адилхан байгааг анзаарчээ. Харин Ганбуушт эл адилтгал түүний мэс заслын өмнөх зурагтай адилхан харагдсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ