”Дархлаажуулалтын 7 хоног” аян өнөөдрөөс эхэллээ

"Дархлаажуулалтын 7 хоног" аян өнөөдрөөс эхэллээ. Тус аяныг энэ сарын 30-ныг дуустал “Вакцин-үр дүнтэй” уриан дор тус аяныг зохион байгуулах юм.

ДЭМБ–ын санаачилгаар жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногт "Дархлаажуулалтын 7 хоног"-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэхүү ажлын хүрээнд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, дархлаажуулалтын тухай хууль, вакцин тариулсны ач холбогдол, тарилгатай халдварт өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгааны ажлуудыг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ