“Zev Fight Night” халз тулаан ирэх сард болно

“АСА” циркт Монголын кикбоксын 64, 67 кг-ын жингийн аварга шалгаруулах “Zev Fight Night” халз тулаан ирэх сарын 6-нд болох гэж байна. Тус тулааны 64 кг-д “Бүгэнжюкү” клубын тамирчин Д.Батгэрэл, “Heros”-ын Н.Бат-Эрдэнэтэй, “Гаруда” клубын Б.Гантогтох, “One Team”-ын Г.Энхбаяртай хүч үзэх бол 67 кг-д “Ирвэс” клубын Н.Отгонбаатар, “Мандал файтинг”-ын Г.Мөнх-Одтой, “Бурхан халдун” клубын А.Мөнхбаатар, “Ихэр бээлий”-гийн Э.Батбаяртай тулалдах юм. Энэхүү халз тулаанаас шалгарсан хоёр тамирчин ирэх сарын 28-нд Японы Осака хотод болох “Stand Fighting Network K-Ing” тэмцээнд эх орноо төлөөлөн тулалдах эрх авна. Японд болох тус тэмцээн нь кикбоксын К-1-ийн хүнд жингийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоостын нэрэмжит “Hoost Cup” болон болон “Kichboxing Promotion Association” байгууллага хамтран зохион байгуулж буй аж. Тэгвэл манайд болох тэмцээнийг олон улсын К-1-ийн мэргэжлийн хоёр шүүгч хүрэлцэн дэнслэх бөгөөд алдарт тулаанч Эрнест Хоост манай тамирчдад семинар зохион байгуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ