Гэмтэл гарсан шугамыг засчээ


Өнгөрсөнамралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргээс Цонжин болдог явах замын хойно гэнэт ус оргилсон талаар иргэд цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан билээ.

Тухайн үед шугаманд гарсан гэмтлийн улмаас ус оргилсон талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл тус шугамыг засчээ. УСУГ-ын шугамын ашиглалт засварын албаны дарга Д.Эрдэнэбат энэ талаар "Дөрөвдүгээр сарын 22-ны өглөө Улаанбаатар хотын ус дамжуулах шугаманд гэмтэл гарсан дуудлага ирсэн.

Ус дамжуулах шугамны эх үүсвэрийн нэг шугам нь гэмтсэн байсан. Улаанбаатар хотын усны хэрэгцээний 3/1 ийг хангадаг шугам юм. Бид шуурхай ажиллаж нөгөө шугаманд ачааллыг нь шилжүүлээд өчигдөр үдээс өмнө хэвийн байдалд оруулсан" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ