Амгалан хотхонд гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна


Өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Амгалан хотхон”-д гал гарсан билээ. Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 23:24 цагт ирүүлжээ. Улмаар Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 14, 26дугаар ангийнээлжийн бүрэлдэхүүн гарсан байна.

Гал түймэр гарсан газарт хүрэлцэн очиход 2 айлын 28х14 хэмжээтэй орон сууцанд гал түймрийн тархалт бүрэн дэлгэрсэн, урд талын 2 айлын 28х7 хэмжээтэй орон сууцанд гал тархсан байдалтай байжээ.

Ингээд гал унтраах зориулалтын 7 автомашин, 30 албан хаагч 65,5 тонн ус зарцуулж, хорт хий утаанаас хамгаалах 4 багтайгаар шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 00:05 цагт зогсоож, шөнийн 03:06 цагт бүрэн унтраажээ.

Албан хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг унтрааснаар шатлагад өртсөн байшингийн ойр байрлах 2 байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж авран хамгаалсан байна. Одоогоор гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.

Гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ