У.Хүрэлсүхээ та Шадар сайдын суудлаа өг!!!

Хоёр нүүртэй улс гэж байх юм.Хоёр байтугай хэд хэдэн нүүртэй улс төрчид ч олон болж. Хүчтэй, тэнхээтэй, мужик гэсэн имижийг бүрдүүлсэн улс төрч бол У. Хүрэлсүх. Цэрэг хувцас, хурандаагийн мөрдөсөөр гангарч монгол услын төлөө бүхнээ зориулна гэж цээжээ дэлддэг тэрээр цэргийн хүн гэхэд дэндүү халшрамтгай, туйлбаргүй , хувиа бодсон нэгэн аж. Халшрамтгай ч гэж хариуцлага хүлээх чадваргүй этгээд гэж хэлж болохоор үйлдэл гаргах болсноороо алдаршиж байх шиг байна. Өчигдөрхөн болсон Засгийн газрын хуралдаан дээр тэрээр Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн ажлын хэсгийн ахлагч, Худaлдаа эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятад Засгийн газар хоорондын Монголын хэсгийн даргын ажлаа сайн дураараа өгөхөө мэдэгдсэн байна. У.Хүрэлсүх Боловсрол мэдлэг дутагдсандаа юу хариуцлага үүрэхээс айсандаа юу бүү мэд ямар ч байсан өөрийн улс төрийн амбицаа улсын ажлаас дээгүүр тавьлаа. Улс төрийн хувийн амбиц гэдэг нь тэрээр Ерөнийлөгчийн сонгуультай зэрэгцэн МАН-ын дарга, Ерөнхий сайдын сэнтийд залрах тухай санаархаж яваатай нь холбоотой юм. Улсаа бодсон бол тэрээр хоёр хөрштэйгөө хамтарч улсынхаа дэд бүтэц, эрчим хүч гээд томоохон төсөл хөтөлбөрүүдийг шийддэг уг албан тушаалыг нэр хүндтэй хаших байлаа. Гэтэл ажил төрөл ихтэй зав зай муутай байна гэсэн шалтгаанаар дээр дурдсан албан тушаалаа Гадаад харилцааны сайдад шилжүүлэх хүсэлтээ гаргажээ.Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, улс орны нэр хүнд дэлхий дахинд төдийлөн сайнаархэлүүлэхгүй байгаа энэ цаг үед хоёр хөршдөө үл ойлгогдохоор үйлдэл гаргаж амиа хоохойлж байгаа У.Хүрэлсүхийн үйлдлийг юу гэж ойлгох вэ? Үнэхээр МАН-ын даргын, Ерөнхий сайдын суудал тэр хүнд улс орны нэр хүндээс илүү чухал болсныг илтгэх мэт. Ийм хүн Ерөнхий сайд болоод улсудирдаад явна гэвэл би л лав итгэхгүй. Өөрт ашигтай л бол намаа, журмын нөхөдөө,байтугай улсаа бодохгүй байгаа хүнд хэн итгэх вэ? Төрийн ажил хийх хүсэлгүй байгаа бол У.Хүрэлсүхээ та Шадар сайдын суудлаа ч сайн дураараа өг!!!
Л.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ