Ц.Цолмон: О.Баасанхүү шинэ парламент байгуулагдахад өрөөгөө солих ёстой байсан ч өнөөдрийг хүртэл солиогүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийж, төв талбай дээр монгол гэр барьж ажиллахаар болсон талаараа дуулгасан. Учир нь УИХ-ын Тамгын газраас түүнийг өрөөгөө суллаж өгөхийг шаардаж, өрөөнд нь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг оруулахаар болсон аж.
Тэгвэл энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон "УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өрөөнөөс нь хөөгөөгүй. Өрөөгөө соль хэмээн албан тоот илгээсэн. УИХ дахь намын бүлгийн дарга нарын байрлах гурван өрөө байдаг. Үүний нэгд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү байрлаж байсан. Тэрбээр шинэ парламент байгуулагдахад өрөөгөө солих ёстой байсан ч өнөөдрийг хүртэл солиогүй байсан юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн даргын өрөөнд орох хүсэлтээ гаргаснаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өрөөгөө солих албан тоот явуулсан юм" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ