Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтрүүлж барьсан хашааг буулгана гэв

Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Хамгаалалтын бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын талаарх судалгааг гаргасан. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, түүний хамгаалалтын бүс, үерийн эрсдэлтэй бүс, зурваст зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 3100 орчим нэгж талбарт иргэн аж ахуйн нэгж байгууллага байрлаж байгаа тогтоосон" гэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Бид өмнөх асуудлаа цэгцэлж байж дараагийн газар олголтын асуудлаа ярих болно. Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтрүүлж барьсан хашааг буулгах асуудлыг түргэвчилж, дүүргийн Засаг дарга нар энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрээр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сайн бэлтгэж зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ