Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах санал гаргажээ

Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе буюу 503 тоот сэжигтэн нь авилгалын хэрэгт холбогдож эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа билээ.

Түүний хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах алба нь экс Ерөнхийлөгчтэй холбоотой хавтаст хэргийг тус улсын Прокурорийн газарт хүлээлгэж өгсөн байна.

Тэгвэл Прокурорийн газраас "503 тоот сэжигтэнийг шүүх анхны хурал 5-р сарын 2-нд болно" гэж өнөөдөр мэдээлэлжээ.

Үүнтэй холбогдуулан экс Ерөнхийлөгчийг өмгөөлж байгаа хоёр өмгөөлөгч "Шүүх хуралд бэлтгэх шаардлагатай тул хурлыгхойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт мөн гаргасан байна.

Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г эдүгээ 18-н зүйл ангийн хэргээр буруутгаж байгаа боловч тэрээр таван удаа өгсөн байцаалтын үеэр түүнийг буруутгаж байгаа хэргүүдийг огт хүлээн зөвшөөрөөгүй ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ