“Эрдмийн баяр”-ыг ресторанд тэмдэглэхийг хориглолоо

БҮХ ШАТНЫ ТӨГСӨГЧДИЙН “ЭРДМИЙН БАЯР”-ЫГ РЕСТОРАНД ТЭМДЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
БСШУС-ын сайд 2017.04.21-ний өдөр “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гаргаж, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлжээ.
Бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор уг тушаалыг гаргажээ.
Тушаалд “Эрдмийн баяр” тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хатуу хориглосон байна.
БСШУС-ЫН САЙДЫН ТУШААЛ
Эх сурвалж: БСШУСЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ