Улс орнуудын 2016 оны цэргийн зардал

Орос улс дэлхийд цэргийн зардлаар АНУ, Хятадын дараагуравт орж, Саудын Арабийг хойш нь ухраажээ

2016 онд энэ орны цэргийн зардал 30%-иар буурч, 63,7 тэрбум ам. доллар болсон байна. Стокгольмын дэлхийн асуудлын судалгааны олон улсын хүрээлэнгийн (SIPRI) сайтад танилоцуулсан илтгэлд ингэж дурджээ.

Цэргийн зардлаар АНУ тэргүүлсээр байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп2018 онд батлан хамгаалах зардлыг 9%-иар (54 тэрбум доллараар) нэмэгдүүлэх бодолтой байгаа юм. 20146 онд АНУ энэ зардлаа 1,7%-иар нэмэгдүүлж, 611 тэрбум долларт хүргэжээ.Хятадын цэргийн зардал 5,4%-иар нэмэгдүүлж, 2016 онд 215 тэрбум ам. доллар болсон байна.

SIPRI-гийн мэдээгээр, 2016 онд дэлхийд цэргийн зардал 20145 оныхоос 0,4%-иар нэмэгдэж, 1,686 их наэяд ам. долларт хүрчээ.Дотоодын нийт бүтээгдэхүүнд цэргийн зардлын эзлэх хувь хэмжээ Ойрхи Дорнодод хамгийн их – дунджаар 6 орчим % байжээ. Энэ үзүүлэлт Умард болон Өмнөд Америкт хаөмгийн бага буюу ДНБ-ий барагцаалвал 1,3% байсан байна.

2016 ОНД ЦЭРГИЙН ЗАРДАЛ ХАМГИЙН ИХТЭЙ БАЙСАН ОРНУУД

  1. АНУ – 611 тэрбум доллар
  2. БНХАУ – 215 тэрбум ам. доллар
  3. Орос – 69,2 тэрбум ам. доллар
  4. Саудын Арави – 63,7 тэрбум ам. доллар
  5. Энэтхэг – 55,9 тэрбум ам. доллар
  6. Их Британи – 55,9 тэрбум ам. доллар
  7. Франц – 55,5 тэрбум ам. доллар
  8. Япон – 50,4 тэрбум ам. доллар
  9. Герман – 40,3 тэрбум ам. доллар
  10. Өмнөд Солонгос – 36,8 тэрбум ам. доллар
  11. Итали – 27,5 тэрбум ам. доллар
  12. Бразил – 26,2 тэрбум ам. доллар
  13. Австрали -24,5 тэрбум ам.доллар
  14. Арабын нэгдсэн Эмирт улс – 22,8 тэрбум ам. доллар
  15. Израиль – 19,0 тэрбум ам. доллар

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ