”Эргүүл” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна


Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд “Эргүүл” нэгдсэн арга хэмжээгНийтийн хэв журмын хамгаалах газрын70 алба хаагч дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 210 гаруй чиглэлд 420-460 алба хаагч, 1000 урамшилт эргүүл,63 авто ажиллаж, 1623 хүн, 715 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, биеэ авч явах чадваргүй 168 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 21 гэмт хэргийг шуурхай илрүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ