Хараагүй иргэд өлсгөлөн зарлана гэв


Өчигдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл Төрийн ордны баруун хаалган дээр тайван жагсаал зохиож, төрийн өндөрлөгүүд болон БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч үл тоомсорлож буй учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсноо дуулгалаа. Тодруулбал, хараагүй иргэдийн төлөөлөл ирэх тавдугаар сарын 1-ээс өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэв.
Хараагүйчүүдийн үндэсний холбооноос хараагүй хүүхдүүдийн боловсрол эзэмшиж буй орчин нөхцөлийг сайжруулах, 116 дугаар сургуулийг БСШУСЯ-ны харьяа болгох, сургуулийн удирдлагыг солих шаардлагыг тавиад буй. Харин энэ шаардлагад нь БСШУСЯ товлосон хугацаанд нь хариу өгөөгүй аж. Тиймээс БСШУС-ын сайд Я.Батсуурийг хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд хайхрамгүй хандаж байна хэмээн үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ