2017 оны 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр ирэх ойрын өдрүүдэд дулаарч, аялж, зугаалахад нэн таатай байх нь ээ. Тиймээс та амралтын өдрөөрөө агаар салхинд гэр бүлтэйгээ агаарт гарч, ирэх долоо хоногийнхоо эрч хүчийг авахыг зөвлөж байна. Учир нь баасан гаригаас эхлэн 23 хэмийн дулаантай байх аж. Хэрэв та замд гарах гэж буй бол цаг агаарын мэдээгээ хараад гараарай.
2017 оны 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
/Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэнэ/
Баруун аймгуудын нутгаар: 25, 31-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн, 28-нд Хангайн уулсаар ялимгүй хур тунадас орно. Салхи 29-30-нд зарим газраар 12-14 м/с, 31-нд Алтайн уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 25-27-нд шөнөдөө сэрүүхэн Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн хононо. Бусад хугацаанд дулаарч өдөртөө Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 28-нд Хангай Хөвсгөлийн уулсаар ялимгүй, 29-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 9-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар шөнөдөө сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, бусад хугацаанд дулаарч өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Орхон-Сэлэнгийн саваар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 25, 27-нд нутгийн зүүн, 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 27, 28, 29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар сэрүүхэн шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байх боловч бусад хугацаанд дулаарч өдөртөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө сэрүүхэн Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байх боловч 27-ноос дулаарч өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ