Х.Нямбаатар: Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулвал баривчилна

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Мансуурсан үед нь баривчилна гэж байна. Тэгвэл хоёр пиво уучихаад мансуурсан явж болно. Айраг уучихаад мансуурч болно. Ингээд аж ахуй нэгжүүдээр очиж, хэл ам татна. Наанадаж дэлгүүрт оочер дугаар зөрчинө. Энэ бүхэнд баривчлаад байх уу. Шүүхэээс гадуур цагдаагийн дур зоргоор баривчлаад байж болохгүй. Шийтгэх торгуулиар нь үлдээвэл ямар вэ?. Хүний эрхэнд халдаж болохгүйгэдгийг анхаарууллаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Хууль санаачилсан төслөөр нь явчихвал олон нийтэд илүүтэй хүрэх байх. Олон нийтийн дарааллын журам зөрчсөн, хэрүүл маргаан үүсгэсэн тохиолдолд гээд тодорхой зааж өгсөн. Үүний цаана нэг хүний эрх нөгөө хүний эрхээ хязгаарлагддаг. Хүний эрх зөрчихгүй бол хүний эрхэнд халдахгүй. Тиймээс баривчлах төслөөр нь үлдээх нь зөв гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Танхайрах гэсэн зөрчлийг бид бүтэн өдөржин хэлэлцсэн. Согтуурах, танхайрах, зүй бусаар бие авч явах зөрчлийг бүгдийг багтаасан байгаа. Олон улсын конвенциор танхайрсан тохиолдолд хорих нь хориотой. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд баривчлахаар оруулсан. УДШ үүнд тайлбараа гаргасан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ