Солонгос улсад Монголын хоёр иргэн нурангид дарагджээ

БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монголын хоёр иргэн өнгөрсөн бямба гаригт /2017.04.22/ осолд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Осолдсон хоёр иргэн БНСУ-ын Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам хороололд таван давхар барилга нураахаар барилга руу ус цацаж байгаад нурангид дарагджээ. Хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Солонгосын холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, манай хоёр иргэнийг нурангиас гаргаж, ойролцоох "Каннам Северанс" болон "Самсунг" эмнэлэгт хүргэсэн байна. Хүнд гэмтэл аваагүй, биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлэгт эмчилгээг нь үргэлжлүүлэн хийж байна” гэж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ