Хойд Солонгос олон тооны их буугаар буудлаа

Хойд Солонгосын Ардын армийн 85 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Энэ өдрийг угтан Хойд Солонгос ямар нэг үйлдэл хийнэ гэсэн хүлээлт байсан. Хүлээлт талаар өнгөрсөнгүй.

Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн мэдээлснээр өнөөдөр өглөө Хойд Солонгосын зүүн эргийн Вонсан боомтын ойролцоо хүнд артиллерийн буудлага хийсэн байна. Буудлагын талбайд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун байсан хэмээн өмнөдүүд мэдээлж байна. 300-400 их буу байсан гэсэн таамгийг цэргийн шинжээчид хийж байгаа юм байна.

Хойд Солонгос энэ өдөр цөмийн пуужингийн зургаа дахь туршилтаа хийж магадгүй гэж үзэн АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг өнөөдөр хийж байгаа сургуулилалтад оролцож байгаа орны хэвлэлүүд мэдээллээ. Энэ сургуулилалтад АНУ-ын тэнгисийн цэргийн онгоц тээвэрлэгч аварга хөлөг болох “Карл Винсон” оролцож байгаа юм. Сургуулилалт Японы тэнгист болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ