Э.Эрдэнэжамъян: 60 тэрбум төгрөгөө босгож, хүмүүсээс мөнгө авсан тухай мэдээлэл алга байна гэсэн үндэслэлээр ?

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян:
-60 тэрбумын бичлэгийн хэргийг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан үндэслэл нь, эдгээр хүмүүс гэмт хэрэг төлөвлөсөн байна. Гэвч үүнийгээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, 60 тэрбум төгрөгөө босгож, хүмүүсээс мөнгө авсан тухай мэдээлэл алга байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Яагаад гэвэл тэр үед МАН сонгуульд ялаагүй эрх баригч болоогүй байсан үе. Магадгүй түүнээс хойш хүмүүсээс мөнгө авч албан тушаалд томилсоны дараа тэр нь нотлогдох юм бол энэ нь гэмт хэрэг болох байсан байна. Тэгэхээр тухайн үед тийм зүйл олдоогүй гэж үзсэн байна.
Уг нь бол энэ хэргийг завдалтаар төгсдөг гэмт хэрэг гэж үздэг. Жишээлбэл, зарим гэмт хэрэг бол хэргийг хийгээд дууссаны дараа гэмт хэрэг хийсэнд тооцогддог байхад зарим нь хэрэг хийе гэж төлөвлөхдөө л гэмт хэрэг болчихдог. Тэр утгаараа төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, бэлтгэх гэдэг нь өөрөө завдалтаар хийж бэлтгэж эхэлснээрээ төгсдөг гэмт хэрэг. Тиймээс хуулийн байгууллагууд нэг талыг барьсан, эрх баригчдад тал зассан ийм л шийдвэр гаргасан гэдэг нь тодорхой.
Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагууд хэрэг үүсгэж шалгаад холбогдох хүмүүсээс мэдүүлэг аваад явсан байдаг ч Нийслэлийн прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Магадгүй прокурор өөрөө ч улс төрийн дарамт шахалтан доор ажилласан байхыг үгүйсгэхгүй. Ер нь тухайн үеийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь их ноцтой байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ