29 дүгээр сургуулийн багш, ажилчид жагсах гэж байна


29 дүгээр сургуулийн асуудал шуугиан тарьж байгаа энэ үед тус сургуулийн багш ажилчид өнөөдөр жагсаал хийхээр болжээ.Тэд яг одоо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн гадаа цагдаагийн байгууллагыг ажлаа хийхгүй байна, нэр хүндэд халдаж байна хэмээн эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэхээр болсон байна.
Сар гаруй өмнө тус сургуулийн сурагчид багш нарыгаа дохионы хэлээр хичээлээ заалгахыг шаардсан билээ. Ингэхдээ ахлах ангийн нэгэн сурагч сургууль дотор нь болдог бусармаг зүйлийг илчилсэн ярилцлага өгсөн.Улмаар багш, ажилчид нь үүнийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлгэж, БСШУЯ-наас ажлын хэсэг гарч энэ асуудлыг шалгасан ч тус сургуульд “бэлгийн хүчирхийлэл байхгүй”хэмээн үзсэн.
Хэдийгээр холбогдох яам болон сургуулийн удирдлагууд ийнхүү ямар ч бусармаг зүйл байхгүй хэмээн үзэж байгаа ч сурагчид нь удаа дараа дарамт, шахалт, гадуурхалт байдаг гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласаар байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ