Өнөөдөр болох үйл явдал

09:30 Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Оюуны өмчийн газрын хамтран боловсруулсан журмын дагуу “Инновацийн шийдэл–бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтыг гурав дахь жилдээ зохион байгуулсан. Тэгвэл энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шилдэг бүтээлийг тодруулах ёслол Мэдээлэл, технологийн үндэсний паркт болно. Утас: 88093607
09:45 Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа "ТУУШИН ПРЕМЬЕР" зочид буудалдболно
10:00 "МУИС-ийн Хууль зүйн бодлогын хэлэлцүүлэг" форумын 2 дахь цуврал "ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БА ХҮНИЙ ЭРХ" гэсэн сэдвээр явагдаж эрүүгийн процесс дахь хүний эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай дэлгэрэнгүй ярилцана.
11:00Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30Улаанбаатар смарт карт ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00"MҮЭХ-с жагсаал цуглаан хийх шуурхай шийдвэр гаргаж хэвлэлийн хурал зарлалаа.МҮЭХ-ны төв байранд болно. Холбоо барих утас 99027019
11:40 Хан-Уул дүүргийн Хууль сурталчлах танхимын нээлт болно. Нээлтийн арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар мэдээлэл хийх юм.
Хаана: Хан-Уул дүүргийн Соёлын ордонд
Оролцогч: Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Прокурорын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон бусад алба хэлтэс Утас: 99286606
14:00 "Green talks" уулзалт, ярилцлагад " Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн үзэл бодол" судалгааны үр дүнг танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ