БНАСАУ-ын арми тоогоороо дэлхийд дөрөвт орж байна

БНАСАУ дэлхийд тоогоороо дөрөвт ордог армитай. Цэрэг, офицерын тоо 1 сая 200 мянгад хүрдэг байна. Ингэхдээ бэлтгэл цэргийн тоо 4 сая.
Гэсэн ч БНАСАУ-ын арми хүчин чадлаараа өмнөд хөрш – БНСУ-аас дутуу гэж шинжээчид дүгнэдэг нь үнэн. Умард Солонгосын армиас гадна, Өмнөд Солонгосын армийг харгалзан үзэх хэрэгтэй нь мэдээж.Умардын арми тоогоороо дэлхийд дөрөвт жагсдаг ч,Өмнөд Солонгосын цэргрийн төсөв БНАСАУ-ынхаас 25 дахин их. Энэ нь БНСУ-ынорчин үеийн техникийн хангамж ямар болохыг илтгэн харуулж байгаа хэрэг.
БНАСАУ-ын арми хамгийнтэргүүний техникээрээ сайрхаж чадахгүй ч, цэргийн дайчин санаа яалт ч үгүйөндөр. Эх оронч хүмүүжлээс тэр. Цэрэгт заавал алба хаах ёстоЙ, элдэв цоорхой гэж байхгүй. Эрэгтэйчүүдийн алба хаах хугацаа 10 жил, эмэгтэйчүүдийнх 7 жил. Дашрамд дурдахад, 2015 оноос Ким Чен Уны захирамжаар эмэгтэйчүүдийг цэрэгт татаж эхлэжээ.
Хэрвээ чи 17-гоос 20 настай бол, цэрэгт алба хаах үүрэгтэй. Нэг сонин зүйл гэвэл, цэрэгт алба хаагаагүй тэр бүсгүйчүүдийг дээд сургуульд огт авдаггүй байна.Цэрэгт хооллож, хувцасладаг болохоор, цэрэгт алба хаахаар бараг л дараалалд зогсдог гэнэ. Тэдний хувьд армид алба хаах нь нэр төрийн хэрэг.
Дашрамд дурдахад,эрх баригчид дайснуудаа айлгахын тулд төдийгүй, ургац хураалтад армийг ашигладаг. Цэрэгт алба хаадаг нарийн ширийн зүйлсийг нууцладаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ