Явган явахын бас нэг ач тусыг илрүүлжээ

Явганаар явахынбас нэг ашиг тусыг АНУ-ын Хайлендсын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. “EurekAlert!” сайтад ингэж бичсэн байна.
Явган явах нь тархинд очих цусны урсгалыг ихэсгэж, улмаархүний ой санамж, танин мэдэх чадварыг сайжируулахад тусладгийг тэд тогтоожээ. Энэ нь гүйхээс бага үрнөлөөтэй ч, унадаг дугуйгаар явахад хавьгүй хүчтэй илэрдэг байна.
Судлаачид 12 цоо эрүүл залуусыг ажиглах явцдаа ийм дүгнэлтэд хүрчээ.Сайн дурынхан яг цэх байрлалтайгаар секундэд нэг метр орчмын тогтмол хурдтайгаар явж байсан байна.Тархины цусан хангамжийг хэт ягаан туяаны тусламжтайгаар ажиглаж байжээ.
Дунд хэрийн насанд биеийн идэвхитэй байдал сайн байх нь 20 жилийн дараа тархины хэмжээ багасдагтай холбоотой байж болохыг түрүүнд нь америкийн эрдэмтэд нотлосон байна. Европын холбооны гишүүн орнуудын дунд Швед, Дани, Финландад биеийн идэвхитэй байдлын түвшин хамгийн өндөр байдгийг Испанийн судлаачид илрүүлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ