ЕБС-ын нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

2017-2018 хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэа юм байна.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхнийэх хувь болон хуулбар

-3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг

-Шаардлагатай тохиолдолдүл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.

Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болонбусад төлбөр авахгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ