Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас аваарай

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар Үндэсний Дата төвтэй хамтран “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинаас нийгмийн даатгалын чиглэлийн мэдээ, мэдээлэл, баримтыг авах боломжийг олгож байна. Энэхүү үйлчилгээг өнөөдөр /2017.04.26/ -өөс эхлэн шинээр нэвтрүүлж байгаа юм.

Өмнө нь зөвхөн нийгмийн даатгалын цахим машинаар олгож байсан дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг ТҮЦ машинаар авах боломжтой юм. ТҮЦ машины лавлагааг Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, нэг цэгийн үйлчилгээний газруудад байрлаж байгаа 108 ТҮЦ машинаас авах боломжтой болж байгаа ажээ.Иргэд өөрт ойр байгаа ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэврийн эрх үүссэн эсэх болон ажил олгогчийн шимтгэл төлөлтийн лавлагааг олгож эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ