Б.Бат-Эрдэнэ сайд ОХУ-д айлчилж байна
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 24-28-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд тэрбээр Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 6 дугаар бага хуралд оролцож байна.
Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д сугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Москва хотноо цэргийн сургуулиудад суралцаж байгаа Монголын цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ.
Мөн хоёр орны Батлан хамгаалахын сайд нар ажлын уулзалт хийж, Монгол, Оросын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм. Уулзалт яриа амжилттай, халуун дотно болж өнгөрсөн ба ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсныг хүлээн авч, энэ ондоо айлчлахаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ