Сая төгрөгийн өртөгтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг устгана
Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс нутаг дэвсгэртээ болон томоохон худалдааны төвийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнийг шалгажээ. Шалгалтад 13 аж ахуй нэгж байгууллага 33 иргэнийг хамруулсан байна.
Шалгалтаар зөрчилтэй байсан 9 иргэнд 1.400.000 мянган төгрөгний шийтгэвэр ноогдуулж, 2 газарт улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг тооцохоор шийдвэрлэсэн байна. Мөн хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж байсан 3 иргэний 17 нэр төрлийн 52 ширхэг 1.084.500 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, улсын ахлах байцаагчийн акт үйлдэн, албан бичгээр устгалын комиссд шилжүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ