Телесизийн нэвтрүүлэгт эмэгтэй нэр дэвшигч сайн оролцож байна

Солонгос улсын 19 дэхь удаагийн ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль 5-р сарын 9-нд зохион байгуулагдах ажээ.

Улс төрийн намаас сонгуульд нэр дэвшигчдийн дунд өнөөгийн байдлаар хоёр удаа радио мэтгэлцээн, гурван удаа телевизийн мэтгэлцээн зохион байгуулагдсан юм байна.

Мэтгэлцээн бүрийн дараа судалгааны байгууллагуудаас сонгогчдын дунд "Мэтгэлцээнд хэн хамгийн сайн оролцсон бэ" гэсэн асуулттай судалгааг явуулдаг ажээ.

Тэгвэл өчигдөр зохион байгуулагдсан мэтгэлцээний дараах судалгаагаар, мэтгэлцээнд хамгийн сайн оролцож, рейтингээ нэмэгдүүлж чадсан нэр дэвшигчээр эмэгтэй нэр дэвшигч Шим Санг Жом тодорсон байна.

Тэрээр сонгуулийн рейтингээрээ мэтгэлцээнд оролцсон бусад нэр дэвшигчдээс хамгийн бага буюу 5%-тай байсан бол мэтгэлцээнд сайн оролцож хамгийн өндөр оноо авсанаар, өнөөдрийн байдлаар рейтингээ 3% -иар нэмэгдүүлж, 8% болгож чаджээ.

Харин хамгийн өндөр рейтингтэй байсан нэр дэвшигч Мүн болон Ан нар нь тв мэтгэлцээнд төдийлөн сайн оролцож чадаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ