Орост гэнэт цөмийн цохилт өгөх аюул байгааг анхааруулав

Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах симстемийг Европ болон түүний ойр хавийн тэнгис, далайд байрлуулж байгаа нь Оросын нутаг дзэвсгэрт гэнэт цөмийн цохилт өгөх цохилтын бүрдэл хэсгийг далдуурзузаатгахад тус дэм болж болох юм.ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий оператив газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Познихир Москвад олон улсын аюулгүй байдлын асуудлын тухай бага хурал дээр ингэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

“Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн баазууд, оросын нутаг дэвсгэрт ойрхон тэнгис, далайд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн хөлөг онгоцууд байгаа нь ОХУ-ын нутаг дэвсгэрт гэнэт пуужин-цөмийн цохилт өгч болох цохилтын хүчтэй бүрдэл хэсэг бий болгож буй хэрэг юм” гэж Познихир хэлсэн байна.

Европт байрлуулж буй АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн цуваа ньтэнгист байрладаг “Aegis” системийн харвах төхөөрөг болон радиолокацын газрын хувилбарыг ашигладаг ажээ.Эдгээр харвах төхөөрөг нь янз бүрийн төрлийн пуужин, “Tomahawk” маягийн хол тусгалын далавчит пуужин харавдагбайна. Газрын байг устгах зориулалттай энэ төрлийн пуужингууднь 1700-гаас 2500 хүртэлкм-ийн тусгалтай (төрлөөсөө хамааран)бөгөөд тротилын эквивалентаар 5-аас 200 хүртэл килотонн хүчин чадалтай цөмийн байлдааны цэнэгт хушуу авч явж чадах ажээ. Аль нэгэн хөлөг онгоц юмуу газрын харвах төхөөрөг нь чухамхүү ямар пуужингаар, ямар хэмжээтэй тоноглогдсоныг найдвартай ажиглах боломж бараг байхгүй юм. “Aegis” системийн харвах төхөөргийг Польш, Румынд байруулж байгаа нь дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээг зөрчиж байгаа хэрэг гэж Виктор Познихир өмнө нь мэдэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ